Үндэсний хувцасны “Ур ундрах” компани 10 жилийн ойгоо энэ онд ажил хэрэгчээр зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл тус компаниас 10 жилийн ойдоо зориулж өнгөрсөн бямба гарагийн буюу энэ сарын 12-ны 18:00 цагаас “Континенталь” зочид буудалд үндэсний хувцасны загварын шоу зохион байгууллаа.
Загварын шоунд “Шилмэл загвар” төвийн 24 загвар өмсөгч оролцож, төрөл бүрийн үндэсний хувцсыг үзүүлсэн юм. Тус загварын шоуг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, Я.Содбаатар, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэй төр нийгмийн зүтгэлтнүүд үзэж сонирхов. Мөн яруу найрагч Г.Мөнхцэцэг тэргүүтэй утга зохиолын мундагууд үзсэн юм.