“Ур ундрах” компанийн үндэсний хувцасны гайхамшгийг үзүүллээ

Үндэсний хувцасны “Ур ундрах” компани 10 жилийн ойгоо энэ онд ажил хэрэгчээр зохион байгуулж байгаа билээ.  Тэгвэл тус компаниас 10 жилийн ойдоо зориулж өнгөрсөн бямба гарагийн буюу энэ сарын 12-ны  18:00 цагаас “Континенталь” зочид буудалд үндэсний хувцасны загварын шоу зохион байгууллаа. 

Загварын шоунд “Шилмэл загвар” төвийн 24 загвар өмсөгч оролцож, төрөл бүрийн үндэсний хувцсыг үзүүлсэн юм. Тус загварын шоуг  УИХ-ын  гишүүн Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, Я.Содбаатар, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэй төр нийгмийн зүтгэлтнүүд үзэж сонирхов. Мөн яруу найрагч Г.Мөнхцэцэг тэргүүтэй утга зохиолын мундагууд үзсэн юм. 

Нүүр  |  
Categories Мэдээ Posted on