Мэндчилгээ

Манай цахим хуудаснаа зочилч буй таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол үндэсний хувцас хунар, гоёл зүүсгэл, эдлэл хэрэглэл бол санаан зоргын уран сэтгэмж бус, манай олон ястны зан заншил, эрхэлж ирсэн нүүдлийн мал аж ахуйн хөдөлмөр, ахуйн орчин, байгал цаг уурын онцлог, анги давхаргын ялгааны цаг цагийн тусгал, он удаан жилийн туршид шалгаран боловсронгуй болж хөгжиж ирсэн соёлын гайхамшигт өв, түүхийн гэрч  болохыг өнөөгийн бид ухаарч ойлгох хэрэгтэй.

Өнөөгийн бидний амьдралын өдөр тутмын хэрэглээнээс тэр дундаа залуусын  хэрэглээнээс монгол хувцас шахагдан гарч байна. Дэлхий дахин нэг соёлын дор даяаршиж байгаа энэ цаг үед үүн шиг харамсалтай үйл явдал гэж үгүй юм. Үүнийг даван туулж үндэснийхээ хувцасыг хэрэглээнд нэвтрүүлэхийн төлөө бид хичээнгүйлэн ажиллаж байна.

Монгол хувцасаа өмсдөг Монгол сэтгэлгээтэй хэн бүхнийг “МӨНХ ХӨХ ТЭНГЭР ИВЭЭГ”. 

ЗАХИРАЛ                А. АЛТАНТУЯА

 

 

Нүүр  |  
Categories Мэдээлэл Posted on