Алс холын орноос эх орны бүтээгдэхүүн, үндэсний хувцасаа захиалан өмсөх хүсэлтэй байгаа таны энэ өдрийн амгаланг айлтгая.
- Эрхэм та өөрийн сонирхож буй загвараа эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, хосын гэсэн төрлөөс сонгон загварын кодийг анхаарна уу.
- Загвар бүрийн доор байрлах захиалах гэсэн товчлуурыг даран хэмжээ авах заавартай нарийн танилцан хэмжээгээ бөглөн хүсэлтээ илгээнэ үү. Хүсэлт илгээснийхээ дараа https://www.facebook.com/urundrakh/ хаягаар мессеж илгээн өөрийн хүсэлтээ баталгаажуулна уу.
- Таны сонгосон загварыг эсгүүрт оруулахын өмнө нийт үнийн дүнгийн 50% орчимийг Голомт банк 1801332567 - (Ур Ундрах ХХК) тоот дансанд байршуулах буюу өөрийн төлөөлөгчөөр дамжуулан манай салон дээр ирж бэлнээр төлж болно.
- Хэрэв таны сонгосон загвар мөртэй эсгүүртэй бол примерк өмсөх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд та өөрийн Монголд суугаа ээж, аав ах дүү хамаатантайгаа холбогдон өөрийн биеийн хэмжээтэй адил хэмжээ бүхий хүн манай салон дээр авчран өөрийгөө төлөөлүүлэн примерк өмсүүлэх шаардлагатай.( Примерк өмсүүлэхгүйгээр бүтээгдэхүүн оёгдохгүй болохийг анхаарна уу).
- Торгоор хийсэн хувцас бол өөрөө маш тансаг нарийн хийц ажиллагаа шаардана. Торго нь ямар ч суналтгүй материал байдаг тул тодорхой хэмжээний сулын зайтай хийгдэхийг анхаарна уу.
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа таньд буюу таны төлөөлөгчид энэ тухай утсаар мэдэгдэнэ. Үлдэгдэл төлбөрөө төлсний дараа бүтээгдэхүүний чанарыг шалган таны төлөөлөгчид хүлээлгэн өгнө.
- Гадаад ачаа тээвэрлэлт, шуудангийн үйлчилгээ хараахан нэвтрүүлээгүй байгаа тул та өөрийн монголд суугаа аав, ээж, ах,дүүтэйгээ холбогдон энэхүү асуудлаа шийдвэрлээрэй.
Хүндэтгэсэн Ур Ундрах ХХК хамт олон.