“Болор цом”-ын эзнийг иж бүрэн монгол хослолоор гоёно

“Болор цом” яруу найргийн наадамд түрүүлсэн найрагчийн гангараа болох савхин дээлийг “Ур ундрах” компани урладаг аж. Уламжлал болгон өгдөг савхин дээлийг хийхдээ өгөх эзний хэмжээ, хүйсийг урьдчилан мэдэх боломжгүйгээс дээлийг өмнөөс сонгож бэлдэх боломжгүй юм. Тиймээс тэр жил Д.Урианхайд өгсөн дээл багадаж, Ш.Лхамноржмаад эрэгтэй дээл өгсөн удаатай.

Харин ирэх жилээс энэхүү арга хэмжээг өөрчлөх болсноо тус компанийн захирал А.Алтантуяа мэдэгджээ. “Болор цом” наадмын 30 жилийн ой тохиож буй тул ганцхан савхин дээл бус бүхэл бүтэн монгол хувцасны хослол бэлдэх болсон байна. Ингэхдээ мэдээж эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хувилбараар хийх байх. Энэ бэлэг сайхан ч учир дутагдалтай санагдана.

Тэгснээс эрхийн бичгээр шагначихмаар юм. Хэн ч түрүүлсэн томдоно багадна, эрэгтэй эмэгтэй гэхгүй амар. Тэмцээний дараа эрхийн бичгээ авчраад хүссэнээ хийлгээд өмсөнө биз. Хамгийн сайн арга энэ л болов уу.
Г.Мөнх (www.wikimon.mn)

Нүүр  |  
Categories Мэдээ Posted on