Манай компани 2003 оны 10-р сараас эхлэн монгол үндэсний хувцас үйлдвэрлэл , засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөгийн байдлаар Монгол дээл, малгай, гутал, сүлжмэл бүс зэргийг иж бүрнээр нь үйлдвэрлэх дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалт бүхий цөөн хэдэн үйлдвэрүүдийн нэг юм.
Монгол үндэсний хувцас нь хийж буй хүнээс нилээд нарийн ур ухаан шаарддаг бөгөөд туршлагатай мэргэжлийн боловсон хүчнээр эгнээгээ бүрдүүлэн чанартай ЖИНХЭНЭ МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХУВЦАС-ыг үйлдвэрлэн хэрэглэгчдэд түгээх нь бидний зорилго билээ. Мөн хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн үндэсний өв уламжлалаа тусгасан орчин үеийн төрөл бүрийн дизайн, стильтэй загваруудыг зохион бүтээж, захиалгаар үйлчилдэг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрийн үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрээр дамжуулан борлуулахаас гадна 4-р хороолол дахь Начин Заан I-ийн байранд дахь салбараар дамжуулан борлуулж байна.
Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш Монгол болон Олон улсын хэмжээнд зохиогдож байсан үзэсгэлэн яармаг худалдаанд тогтмол идэвхтэйгээр оролцсоор ирсэн бөгөөд 2010 онд Бүгд найрамдах Солонгос улсад зохиогдсон “Эмэгтэй зохион бүтээгчдийн олон улсын үзэсгэлэн-KIWIE 2010-т оролцон Мөнгөн Медаль хүртсэн. Үүнээс гадна “Зүүн Хойд Азийн Бүс Нутгийн Чуулга Уулзалт“ үзэсгэлэн яармаг,“ӨМӨЗО-ны ХӨХ хот байгуулагдсаны 60 жилийн ойн баярт зориулсан үзэсглэн яармаг“ зэрэгт тасралтгүй оролцон Монгол хувцасыг олон улсын түвшинд түгээн сурталчилах ажилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирлээ.
Бид байгуулагдсан цагаасаа хойш яруу найрагч зохиолчид, нийгмийн оюунлаг хүмүүсийг дэмжин ажиллахыг хичээсээр ирсэн бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг „Болор цом“ яруу найргийн наадмын ивээн тэтгэгчээр тасралтгүй 9 жил ажиллав.
Хэрэглэгчидээ дээдэлсэн үйлчилгээ үзүүлж, Монгол үндэсний хувцасны үнэт өв санг баяжуулан, түүнийг олон улсын түвшинд сурталчилан Монгол хүн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэх нь бидний зорилго билээ.
Нүүр |